Нэмэлт үйлчилгээ

Захиалгат нислэг

Таны ачаа овор, жин хэмжээнээс шалтгаалан зорчигч тээврийн онгоцоор тээвэрлэх боломжгүй тохиолдолд ачаа тээврийн тусгай нислэгийг захиалж болох бөгөөд энэ тусгай үйлчилгээг бид үзүүлэх боломжтой. Захиалгат нислэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та манай тээврийн мэрэгжилтнээс лавлана уу.

Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт

Бид экспорт болон импортын гаалийн мэдүүлэгийг зохих хууль дүрмийн дагуу цогцоор нь шийдвэрлэхээс гадна шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг бүрдүүлэх талаар зөвлөлгөө өгнө.

ЭКСПОРТЫН АЧААНД ДАГАЛДАХ ҮНДСЭН БИЧИГ БАРИМТУУД:

  • Гарал үүслийн гэрчилгээ
  • Барааны нэр төрөл үнэлгээ
  • Ачааны баримт / баглаа боодлын тоо ширхэг, жин, овор хэмжээ/
  • Гадаад худалдааны гэрээ
  • Тээврийн баримт /AWB/

Зарим нэр төрлийн бараанд мэрэгжилийн хяналтын болон мал эмнэлэг хорио цээрийн тусгай зөвшөөрөл шаардагдана.

ИМПОРТООР ОРЖ ИРЖ БУЙ БАРААНД:

  • Тээврийн баримт/AWB/
  • Барааны нэр төрөл үнэлгээ
  • Ачааны баримт / баглаа боодлын тоо ширхэг, жин, овор хэмжээ/

байх бөгөөд бусад шаардлагатай бичиг бүрэн байвал гаалийн үйл ажиллагааг түргэвчлэх болно.

Сав баглаа боодол

Таны илгээж буй ачаа хүлээн авагчдаа бүрэн бүтэн очих, бусдад аюул хохирол учруулахгүй байхад олон улсын стандартад нийцсэн ачилт буулгалт, хадгалалтанд тохиромжтой сав баглаа боодол онцгой үүрэгтэй. Бид таны шаардлага болон дээрхи стандартаныг хангасан сав баглаа боодол санал болгохоос гадна ачаа тань байгаа газарт хүргэж нийлүүлэх боломжтой.

Даатгалын үйлчилгээ

Олон улсын ачаа тээвэрлэлтэнд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ачааны бүтэн болон хэсэгчилсэн даатгалын үйлчилгээ хийгэх шаардлага гардаг. Бид таны ачааг боломжит нөхцлөөр даатгалд хамруулах зуучлагчын үйлчилгээг та бүхэнд үзүүлж даатгалын төрөл бүрийн бүтээгдэхүүнийг санал болгоно.

Хэрэв та манай агаарын ачаа тээврийн  нэмэлт үйлчилгээг сонирхож байгаа бол бидэнтэй холбогдоорой. Бид хамгийн түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг хамгийн хурдан хугацаанд хүргэх болно.

75-100-300

ДУГААРААР БИДЭНТЭЙ ХОЛБОГДООРОЙ
Мөн та холбоо барих мэдээллээ доорх хэсэгт үлдээж болно. Бид тантай ажлын 1-2 хоногийн дотор холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Холбоо барих мэдээллүүд