Бид экспорт болон импортын гаалийн мэдүүлэгийг зохих хууль дүрмийн дагуу цогцоор нь шийдвэрлэхээс гадна шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг бүрдүүлэх талаар зөвлөлгөө өгнө.

Экспортын ачаанд дагалдах үндсэн бичиг баримтууд:

  • Гарал үүслийн гэрчилгээ
  • Барааны нэр төрөл үнэлгээ
  • Ачааны баримт / баглаа боодлын тоо ширхэг, жин, овор хэмжээ/
  • Гадаад худалдааны гэрээ
  • Тээврийн баримт /AWB/

Зарим нэр төрлийн бараанд мэрэгжилийн хяналтын болон мал эмнэлэг хорио цээрийн тусгай зөвшөөрөл шаардагдана.

Импортоор орж ирж буй бараанд:

  • Тээврийн баримт/AWB/
  • Барааны нэр төрөл үнэлгээ
  • Ачааны баримт / баглаа боодлын тоо ширхэг, жин, овор хэмжээ/

байх бөгөөд бусад шаардлагатай бичиг бүрэн байвал гаалийн үйл ажиллагааг түргэвчлэх болно.