ЯМАР АЧАА ИЛГЭЭХ ВЭ?

Юуны түрүүнд ямар нэр төрлийн, хичнээн хэмжээний / ачааны жин, эзэлхүүн/, ямар  сав баглаатай ачааг илгээхээ тодорхойлох хэрэгтэй. Хэдийгээр бид төрөл бүрийн ачааг илгээх боломжтой боловч эдгээр мэдээлэл нь зөвхөн таны ачааг илгээх зөв шийдлийг тодорхойлоход чухал шаардлагатай юм /Сав баглаа боодлын талаар асуулт байвал бидэнд хандаарай/

ХААШАА ИЛГЭЭХ ВЭ?

Та ачаагаа илгээх чиглэл хүлээн авагч илгээгчийн талаархи мэдээллээ (хаяг,утасны дугаар, и-мэйл хаяг) тодорхой бичих бөгөөд энэ таны ачаа хүлээн авагчид саадгүй хүрэх гол мэдээлэл юм. Хэрэв та хүсвэл бид хаягаар очиж үйлчлэх боломжтой. /Бид улс, хот, нисэх буудлуудын талаар мэдээлэл өгөхөөс гадна таны ачааг хаалганд хүргэх боломжтой/

ХЭЗЭЭ ИЛГЭЭХ ВЭ?

Таны тодорхойлсон хугацаанд ачааг хүргэх тодорхой арга замыг бид танд санал болгох болно. Агаарын тээвэр нь хамгийн хурдан найдвартай гэдэгт та итгэж болно. Ачаа хүлээн авагчдаа очих хугацаа дундажаар ажлын 3-5 хоног байна.

СОНГОЛТОО ХИЙХ

Таны өгсөн мэдээллийн дагуу бидний боловсруулсан тодорхой саналуудаас та өөрийн боломжит хувилбарыг сонгоно.

ТӨЛБӨР ХИЙХ

Та төлбөрөө төлмөгц таны ачаа илгээгдэх ба, харин та өөрийн ачааг хаана явааг хянах бүрэн боломжтой бөгөөд таны ачаа зохих эзэндээ хүрэх хүртэл бид санаа тавин ажиллах болно.